YouTube өөрийн нэрэмжит хөгжмийн шагналтай болно

YouTube өөрийн нэрэмжит хөгжмийн шагналтай болно

Дэлхийн томоохон видеопортал болох YouTube өөрийн нэрэмжит хөгжмийн шагналтай болох гэж буйгаа олон нийтэд зарлалаа.

Сайтын товч түүхээс дурьдвал PayPal компаниас халагдсан гурван ажилчин 2005 онд Калифорния мужид YouTube-ийг үүсгэн байгуулж байжээ. Харин 2006 онд Google корпораци 1,7 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.

Анхны шагнал гардуулах ёслол ирэх арваннэгдүгээр сард болно.

Тухайн шагналд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь сүүлийн нэг жилд YouTube хуудаснаа оруулсан дуу болон видео байх ёстой бөгөөд хамгийн их хандалт авснаар нь ялагчийг тодруулах аж.

Харин шагнал гардуулах ёслол Нью-Йоркод зохиогдох ба интернэтээр шууд цацагдах юм.
Ёслолын арга хэмжээг жүжигчин Жейсон Шварцман хөтлөх болсон Леди Гага, Эминем зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх гэнэ.

Х.Көгершин


URL:

Сэтгэгдэл бичих