Баян-Өлгий аймаг ургац хураалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

9f39687dc461d98bigУргац хураалт, хадлан бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэн 21 аймгийн 81 суманд ҮХААЯ-ны ажлын хэсгийн гишүүд ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өчигдрийн байдлаар Баян-Өлгий аймаг ургац хураалтаа 117 хувьд хүргэн давуулан биелүүлснээр бусад аймгаа тэргүүлжээ.

Тус аймгийн хувьд 42 200 тонн хадлан бэлтгэхээс 49 мянгад хүргэн давуулан биелүүлсэн байна.

Харин хоёрдугаарт, Булган аймгийнхан 104 хувиар төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Тодруулбал, Булган аймгийнхан энэ жил 85 мянган тонн хадлан бэлтгэхээс 88 мянган тоннд хүргэжээ.

Гуравдугаарт, Хэнтий аймаг 91 хувийн хэрэгжилттэй явж байна. Тэгвэл Дундговь аймаг дөнгөж 1.6 хувийн биелэлттэй бөгөөд 47 300 тонн хадлан хадахаас 750 тонныг л гүйцэтгэж сүүл мушгижээ.

Мөн үүний дараа Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийнхан 6-12 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам орон нутагт ажилласны дараа аймгуудад хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажлын явц байдал мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд өмнөх долоо хоногоос хадлан бэлтгэл 100 мянган тонноор нэмэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих