Очир эрдэнэ хулгайлсан Монголын таван эмэгтэй баригджээ



Манай улсын харьяат таван эмэгтэй Хонконгийн нисэх онгоцны буудал дээр саатуулагдсан  гэх мэдээлэл ирлээ.

Энэ хэргийн тухайд Э нарын таван эмэгтэй хулгайн хэрэгт сэжиглэгдсэн бололтой.

Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр Хонгонкт  олон улсын эрдэнэсийн үзэсгэлэн яармаг гарсан байна.

Үзэсгэлэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алт, мөнгөн урлал, эрдэнийн чулуун зүүлт, дэлхийд ховор алмаз эрдэнэ, үнэт чулуун эдлэлүүд дэлгэгдсэн байж.

Гэтэл дэлхийд ховорт тооцогдох нэгэн очир эрдэнийн чулуу алдагджээ. Тус улсын Цагдаа хүчний байгууллага нь хэд хоног очир эрдэнийг хайсан ч олоогүй аж.

Гэтэл хэдхэн өдрийн өмнө нисэх онгоцны буудлаас таван эмэгтэйг эл хулгайн хэрэгт сэрдэн баривчилсан нь монголчууд байсан гэнэ.

МЭЛМИЙ


URL:

Сэтгэгдэл бичих