АНУ бен Ладений нас барсан байдалтай зургийг нийтлэхгүй байхаар шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан алагдсан гэгдээд байгаа дэлхийн ¹1 алан хядагч Усама бен Ладений нас барсан байдалтай зургийг олон нийтэд үзүүлэхгүй байхаар шийджээ.Шалтгаан нь түүний үхэж буй фото зураг исламын шашинтай орнуудыг Америк руу турхирхад хүргэнэ хэмээн үзэж байгаа бололтой. Хэрвээ үзэгч та санаж байгаа бол 5 сарын 1-нд Усама бен Ладенг анх амь үрэгдсэн гэсэн мэдээлэл тарсаны дараа түүний цогцосыг хэн бүхэн харахыг хүссэн билээ.Пентагон ч түүний үхлийг нотлохын тулд нэгэн фото зургыг олонд дэлгэсэн ч цусандаа хутгалдсан тэр эр бен Ладен гэхэд ихээхэн эргэлзээ дагуулсан юм.Гэвч үүнээс хэдэн өдрийн дараа ийнхүү зартай алан хядагчын фото зургийг нийтлэх нь АНУ-ын үндэсний аюулгүйн байдалд эрсдэл дагуулж магадгүй” Цагаан ордон үзэж эхэллээ.Уг нь тэр үед Ерөнхийлөгч Обама “бен Ладений үхсэн байдалтай зургийг нийтлэх нь бидэнд эрсдэл дагуулахгүй” гээд түүний зургийг үзэл суртлын үүднээс ашиглахгүй байхыг хэвлэл мэдээллийнхэнээс хүссэн юм.Гэвч одоо энэ шийдвэрээсээ буцаж байгаад дэлхий нийт гайхаж байна.Магадгүй түүнийг фотог олонд ил болгохгүй байсанаараа Усама бен Ладен үхээгүй гэсэн таамаглалыг илүү бататгаж байж болох юм.Одоо ч гэсэн Пакистан тэргүүтэй исламын орнуудад бен Ладен үхээгүй, амьд байгаа гэсэн сэдэв газар аваад байгаа юм.Уг нь бен Ладен Пакистанд амь насаа алдсан шүү дээ.Гэвч тухайн улсыгн иргэд нь энэ тухай мэдээллийгн үгүйсгэж байгаа нь тун хачирхалтай.Хэрвээ тэрээр үхсэн нь үнэхээр үнэн юм бол яагаад баримт нотолгоог нь гаргаж тавихгүй байгааг ийнхүү толгой эргүүлсэн асуудал болж хувирлаа.Юутай ч 10 жил Америктай муур, хулгана болж тоглосон бен Ладен үхсэн л юм бол түүний нас барсан байдалтай гэрэл зураг болон дүрс бичлэгийг олонд харуулсан цагт энэ түүх төгсөх болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих