Н.Энхбаярын сураг гарлаа

new photo

Н.Энхбаяр шоронгоос гарч, Солонгос улсыг зориод бараг хоёр сар болжээ. Энэ цагаас МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай ямар нэгэн шинэ мэдээлэл ирээгүй бөгөөд хэрэг хийсэн, шоронд орсон, өлсгөлөн зарласан, өвчин туссан нь хүртэл мартагдах шахаад байна. Эхнэр О.Цолмон нь түүнийг асарч тойлж байгаа сураг байсан бол, харин хүү Э.Батшугар нь Солонгост эмнэлэгт нь хүргэж өгснөөсөө хойш эргэж тойрсон удаагүй гэнэ.

Харин өчигдөр Н.Энхбярын монголд буй ар гэрийнхэнтэй нь холбогдож Н.Энхбаярыг ямар эмнэлэгт хэвтэж байгаа биеийнх нь байдал ямар байгааг тодруулахад Солонгосын сайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлгийнх нь нэрийг хэлмээргүй байна. Монгол эмч нарын ярьж байсан эсийн задрал гэдэг онош нь батлагдсан. Шоронгоос ямар гарсан яг тэр хэвэндээ байгаа гэнэ. Хэзээ эмчлэгдэж, хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна” гэсэн юм.

mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих