100 буудалт даамын ДАШТ-ний үндсэн төрөл эхэллээ

new photo

38 дахь удаагийн 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөл өнөөдөр эхэллээ. Үндсэн төрөл болох 100 буудалт даамын 2013 оны “дэлхийн аварга” цолны төлөө шилдэг 16 тамирчин энэ сарын 4-15-ны өдрүүдэд швейцарь системээр өрсөлдөх юм.

Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга Оросын Тамара Тансыккужина, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дарья Ткачинко тэргүүтэй шилдэг 16 тамирчин “дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөнө.

Тэмцээнд ОХУ, Монгол улсаас гурав, БНХАУ-аас хоёр, Украйнаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстон улсаас тус бүр нэг тамирчин оролцох юм. 15 тойргийн дараа шинэ дэлхийн аварга цолтон шилдэг 16 оролцогчийн дундаас тодрох бөгөөд тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байна.

Тэмцээний эхний өдөр түргэн тоглолтын “дэлхийн аварга”-ын төлөө 22 тамирчин өрсөлдсөнөөс Украйны их мастер, дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарья Ткаченко түрүүллээ. Польшийн Наталья Садовска, Украйны Виктория Мотричко нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн.

Харин өчигдөр блиц /5 миунт/ төрөлд ОХУ-ын Матрена Ноговицына тэргүүлсэн бол Украйны Виктория Мотричка, түргэн тоглолтод түрүүлээд байсан Украины Дарья Ткачинко нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Одоогоор стандарт төрлийн “дэлхийн аварга” цолыг эзэмшиж буй дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина шагналт байранд шалгарсан бол дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева түргэн тоглолтын тэмцээнийг өнжсөн.

100 буудалт даамын ДАШТ-ий хуваарийг хүргэе 


10-р сарын 4

9.00 – 14.00

14.00-14.15
Нэгдүгээр тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 5

9.00 – 14.00

14.00-14.15

15.00 – 20.00

Хоёрдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал (Пума Империал зочид буудал)

Гуравдугаар тойрог

10-р сарын 6

9.00 – 14.00

14.00-14.15
Дөрөвдүгээр тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 7

 9.00 – 14.00

14.00-14.15

15.00 – 20.00

Тавдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

Зургаадугаар тойрог

10-р сарын 8

9.00 – 14.00

14.00-14.15
Долоодугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 9

9.00 – 14.00

14.00-14.15

15.00 – 20.00

Наймдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

Есдүгээр тойрог

10-р сарын 10

Амралтын өдөр

10-р сарын 11

9.00 – 14.00

14.00-14.15

15.00 – 20.00

Аравдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

Арваннэгдүгээр тойрог

10-р сарын 12

9.00 – 14.00

14.00-14.15
Арванхоёрдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 13

9.00 – 14.00

14.00-14.15
Арвангуравдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 14

9.00 – 14.00
14.00-14.15
Арвандөрөвдүгээр тойрог

Хэвлэлийн бага хурал

10-р сарын 15

9.00 – 14.00

14.00-14.15
16.00
Арвантавдугаар тойрог

Хэвлэлийн бага хурал

Тэмцээний хаалтын ажиллагаа

Тэмцээний үндсэн төрөл аравдугаар сарын 4-15-ны өдрүүдэд “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг www.ulaanbaatar2013.com сайтнаас хүлээн аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих