Нутгаа зорин ирсэн шарга даага, түүний найз Галт хүү

Нутгаа зорин ирсэн шарга даага, түүний найз Галт хүү

Гурван настай байхдаа авга ахындаа өргүүлсэн Галт хүү өргөж авсан эцгээ нас барсны дараа төрсөн гэртээ эргэн ирнэ.

Уяач аавын хүү Галт төрсөн гэртээ идээшиж өгөхгүй, өссөн нутгаа санагалзан тэмүүлэх ч нутгаа зорин гүйж ирсэн шарга даагатай нөхөрлөж түүний бодлыг өөрчилдөг. Галт ахтайгаа нийлэн шар даагатайгаа наадамд уралдахаар шийдэж нууцаар уян  бэлтгэж эхэлдэг. Нутгаа зорин ирсэн даага болон нутгаасаа явах хүсэлтэй Галт хүүгийн сэтгэлийн уулзварт Ч.Хоролдоржийн найруулсан “Шарга даага” киноны үйл явдал өрнөх аж.

Өнөөдөр 19:00 цагт “Тэнгис” кино театрт “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмын нээлт болно. Залуу найруулагчийн анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоор энэ наадмын салхийг хагалж “Шарга даага” уран сайхны кино 19:30 цагаас үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүрэх аж.

Энэ сарын 4-9-ний өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд өдөр бүр дэлхийн сор болсон кинонуудыг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх зорилготой юм.

Б.Сондор

 


URL:

Сэтгэгдэл бичих