АН-ын жигүүрийг дэмжигчид нэмэгджээ

anammmsАрдчилсан нам дотор жигүүр байгуулагдаж, намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-г хуралдуулах шаардлагыг намын удирдлагадаа хүргүүлээд байгаа билээ.

Жигүүрийнхэн шаардлагын хариугаа 10 сарын 5-нд буюу маргааш 11:00 цагт Жигүүрээс зохион байгуулах “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлгээс өмнө ирүүлэхийг мэдэгдээд байгаа билээ.

Жигүүр фракцынхан хүрээгээ тэлж одоогийн байдлаар дараахь гишүүд нэгдээд байгааг тэдний зүгээс мэдэгдлээ.

1. УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр /Ардчилал фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
2. УИХ-ын гишүүн Ж.Батзандан /Ардчилал фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
3. УИХ-ын гишүүн Д.Ганбат /МоАХ фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
4. УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
Г.Баярсайхан /Шонхор фракцийн дэд ерөнхийлөгч/
5. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ / Шонхор фракцийн дэд ерөнхийлөгч
6. УИХ-ын гишүүн М.Батчимэг /Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фракцийн гишүүн/
7. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал /МҮДН фракц/
8. УИХ-ын гишүүн асан А.Мурат
9. УИХ-ын гишүүн асан С.Болдхэт /Зүүн хойд Ази фракцийн төлөөлөл/
10. Ардын уран зохиолч П.Бадарч

“Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлэгтээ АН-ын нийт гишүүдээ хүрэлцэн ирэхийг жигүүрийнхэн уриалсан.
Жигүүрийнхэн ҮЗХ хуралдуулахаас гадна, намын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн шаардлагыг хүргүүлээд байгаа юм.

Б.Ирээдүй /gogo.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих