У.Хүрэлсүх намын даргад нэр дэвшээд байгаа Ө.Энхтүвшингээс нэрээ татахыг хүсчээ

- Ө.ЭНХТҮВШИНГИЙН ЗҮТГЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙХИЙН ТУЛД НАМЫН УДИРДЛАГУУД  “МАНАЙ НАМ  ДОТООД АРДЧИЛАЛТАЙ

ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ГЭЖ Л ТҮҮНИЙГ ЗААЛНААС НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙГАА” ГЭСЭН МЕССЕЖИЙГ ТАРААГААД БАЙГАА ГЭНЭ-

МАХН-ын 26-р их хурлын үйл ажиллагаа Төрийн ордоны Их танхимд үргэлжилсээр байна. Энэ хурлыг зарим хүмүүс ялангуяа намыг шинэчлэхийг хүсч байгаа хүмүүс “олигорхиуд айсандаа төрийн ордонд хуучинсаг сэтгэлгээтэй нуршуу үгтэй илтгэлээр хурлыг сунжруулж байна” хэмээн бухимдаж байгаа юм.  Намын дарга С.Батболд үг хэлж илтгэл тавихдаа намынхнаасаа намын нэр, үзэл баримтлалд орох өөрчлөлтийг дэмжихийг хүсээд байгаа юм.

Хуралд оролцогчид ч гэсэн нэр, үзэл баримтлалд өөрчлөлт оруулах хүсэлтийг алга ташин хүлээж авав. Харин энэ их хурлаар нэр үзэл баримтлал бус намын даргын асуудал халуун сэдэв болоод байгаа юм. Намын өнөөгийн удирдлагууд даргын асуудлыг хэлэлцсэн болоод одоогийн дарга С.Батболдыг хэвээр үлдээхээр төлөвлөж байгаа ч  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр болсон бага хурлын үеэр заалнаас нэр дэвшиж намын даргад өрсөлдөхөөр болсон нь асуудлыг улам хурцатгаж байна.

Тус намын дүрэмд намын даргын асуудлыг хэлэлцэх үеэр намын даргад нэр дэвшигчид гарч ирвэл санал хураалтыг нууцаар явуулж намын даргыг сонгодог заалттай аж.

Тиймээс Ө.Энхтүвшин намын даргад нэр дэвшихээр шулуудаад байгаа нь тэр аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар  Ө.Энхтүвшинг заалнаас намын даргад нэр дэвшиж байгааг МАХН-ын удирдлагууд таашаахгүй байгаагаар барахгүй нэр дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ ч авч үзсэн байна. Тухайлбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхөчигдөр болсон бага хурлын дараа Ө.Энхтүвшингээс намын дарга нэр дэвшихгүй байхыг хүссэн боловч нөгөөх нь зөвшөөрөөгүй байна.   Аргаа барсан намын удирдлагууд одоо түүний нэр дэвших ажиллагааг ач холбогдолгүй болгохын үүднээс хурлын төлөөлөгчдийн дунд “манай нам нийгэмд ардчилалтай харагдахын тулд заалнаас албаар Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж байгаа” гэсэн мессежийг тараагаад байгаа гэнэ.


URL: