Оросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин усанд автсан хэвээрээ байна

Оросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин усанд автсан хэвээрээ байна

Фото: РИА Новости

Оросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин Хабаровскийн хязгаар, Амар болон Еврейн мужуудад усанд автсан хэвээрээ байна.

Тэнд ойролцоогоор 12,5 мянган хүн оршин суудаг байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ. Энэ зовлонд өртсөн хүмүүст зориулан урт хугацаагаар байрлах 53 цэгийг байгуулж тэнд 2 мянга гаруй хүн байгалийн гамшгийг туулан өнгөруулж байна. Хүүхдүүдэд зориулан эрүүлжүүлэх зусланг ажиллуулж байгаа юм. Амар мөрөн дэх усны төвшин буурч өнгөрсөн хоногт Комсомольск, Ульчскийн дуургуудийн 4 суурин газарт ус байхгуй болжээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшгийн ур дагавартай тэмцэх тэмцэл үргэлжилсээр л байна. Түүнд ойролцоогоор 20-иод мянга гаруй хүмүүс дайчлагдсан юм. Түймрийн насосны станц хонгилуудаас усыг соруулан авч, газар нутгуудаар халдваргуйжуулэх ажиллагаа хийгдэж байна. Үерийн аюул Алс Дорнодод 8 сард эхэлж Амар мужаас Хабаровскийн хязгаар хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан билээ. Түүнд 100 гаруй мянган хүн өртсөн байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих