“Магнай трейд” компани шатахууны үнээ эргүүлэн 50 төгрөгөөр буулгав

171203aa94667922d999290c0b2625d5_L“Магнай трейд” компанийн нийт шатахуун түгээх станцууд өнөөдөр 18 цагаас өмнө шатахууны үнээ эргүүлэн 50 төгрөгөөр буулгахаар болов.

Тус компанийнхан энэ тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан ёсоор мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт уг компани шатахууны үнээ литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж, борлуулалтаа хийж байсан юм. Ерөнхий сайд өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Шинэчлэлийн Засгийн газраас шатахууны үнийг тогтовортой барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хэрэв “Магнай трейд” компани шатахууны үнээ өсгөсөн бол энэ хөтөлбөрөөс гарч байгаа хэрэг юм” гэсэн тайлбар хийж байсан. Харин уг компани өнөөдрөөс хуучин үнээрээ борлуулалтаа хийхээр болжээ.

 

Б.Туул

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих