Товчоодын гарц, орцыг камераар хянаж байна

shalgan_burtgeh_tovchoo_24-middleШалган бүртгэх 22-ын товчоог татан буулгаж, баруун аймгууд чиглэлд Эмээлтийн Шар хөтөл, Дархан чиглэлд Баруунтуруунд орчин үеийн стандартад нийцсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Шинэ шалган бүртгэх товчоо нь 7 урсгалаар хот руу орж, 3 урсгалаар хотоос гарах хоёр шинэ товчоо ийнхүү үйл ажиллагаагаа эхлээд байна.

Замын өргөсгөсөнтэй холбогдуулан улаан гэрлээр зорчиж дүрэм зөрчих тохиолдол гарч байгаа аж.

Тиймээс Шалган бүртгэх товчоодоор үйлчлүүлэх жолооч нарт хандаж, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

Түүнчлэн товчоодын гарц орцыг хянах хяналтын камерууд 24 цагийн турш ажиллаж байгаа юм байна.

А.Сүрэн /gogo/.mn/


URL:

Сэтгэгдэл бичих