Африкийн тэрбумтнуудыг нэрлэжээ

Африкийн тэрбумтнуудыг нэрлэжээ

Нигерийн Бизнесийн чиглэлийн “Venture” сэтгүүлээс Африкийн орнуудын 55 тэрбумтныг нэрлэжээ.

Тус жагсаалтанд гурван эмэгтэй багтсан бөгөөд одоогийн Кенийн ерөнхийлөгчийн ээж, Анголын ерөнхийлөгчийн охин болон Нигерийн газрын тосны магнат, загвар зохион бүтээгч нар юм.

Жагсаалтыг Нигерийн чинээлэг эр Алико Дангот 20.2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. Харин жагсаалтанд орсон нийт 55 тэрбумтнуудын хөрөнгийг нэгтгэвэл 143.88 тэрбум ам.доллар болох аж.

Энэхүү жагсаалтыг гаргасан нь Африкийн орнуудын хүн амын баян ядуугийн ялгааг харуулсан маргааныг дахин сэдрээж буйг хэвлэлийнхэн бичсэн байна.

Африкийн орнуудын ядуу буурай хүн амын тоо сүүлийн 30 жилд 205 саяас 441 сая болтлоо өссөнийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас мэдээлж байсан билээ.

“Venture” сэтгүүлээс анх удаа Африкийн баян тэрбумтнуудын жагсаалтыг гаргасан нь энэ бөгөөд тэдний 16 нь өнгөрөгч онд “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн тэргүүлэгч тэрбумтнуудыг жагсаалтанд багтсан хүмүүс байжээ.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих