Гаалийн байгууллагад онц байдал зарлажээ

new photo

Сангийн сайд Ч.Улаан саяхан Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад үүрэг өгсөн байна. Сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж О.Ганбат даргын тушаалаар гаалийн байгууллагын хэмжээнд 2013 оныг дуустал санхүүгийн онц байдал зарлажээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Улсын төсөв алдагдалтай байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэхүү алдагдлыг нөхөх үүргийг Сангийн сайд гаалийн байгууллагынханд өгсөн. Учир нь, гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой ч ядаж нормоо биел үүлээгүй яваа” гэлээ. О.Ганбат даргын тушаалын дагуу ГЕГ-ын ихэнх байцаагчийг орон нутагт хуваарилан ажиллуулж байгаа ажээ. 2013 оныг дуустал хэрэгжүү- лэх санхүүгийн онц байдлын хүрээнд төвөөс томилогдсон байцаагч гаалийн газар, хороонд ажиллаж зөрчил илрүүлэн улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг авсан байна. Дашрамд дурдахад, гаалийн ажилтнууд унаа, хоол, нэгж, сонин захиалга, урамшууллын мөнгөө цалингаасаа тусдаа авдаг. Энэ мөнгийг ГЕГаас түр хугацаагаар түдгэлз үүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих