“Жигүүр гранд” захиалагчдаа хуншгүй зан гаргажээ

Барилгын салбартаа тэргүүлэгч болох “Жигүүр гранд” группынхэн бизнесийнхэн дундаа муу сайн хэл амнаас

холхон явдаг. Харин энэ компанид хулхидуулсан иргэд мэр сэр байдаг аж. Мөнгө улаан нүд цагаан гэгч энэ юм уу гэмээр нэгэн үйл явдал болж өнгөрчээ. Зайсангийн аманд байрлах “Luxury” хотхоныг ашиглалтад орохоос өмнө мэдээлэгч иргэн захиалгаа өгсөн байна. Харин захиалагч өөрийнх нь орох байсан сууцанд өөр хүн орсон байснгы сонсоод мэл гайхжээ.
Ингээд “Жигүүр гранд”-ынхантай хэрүүл зарга хийж эхэлсэн байна. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч гэж цоллогддог “Жигүүр гранд”-ынхан энэ асуудалд дэндүү үл ойшоосон байдалтай хандаж, захиалагчийг гомдоож дөнгөжээ.
Аргаа барсан захиалагч мөнгөө салгаж авахын тулд нэлээд удаан цөхрөлтгүй явсан боловч үр дүнд хүрч чадсангүй. “Жигүүр гранд”-ынхан түүнд “Элит” хотхонд сууц өгч амыг нь тагласан байна.

Н.Сэргэлэн. Shuum.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.