Натали Портман Израилийн тухай түүхэн кино хийнэ

Натали Портман Израилийн тухай түүхэн кино хийнэ

“Леон”, “Хар хун” зэрэг киноны гол дүрээр олны танил болсон холливудийн од бүсгүй Натали Портман найруулагчийн ажилд хүчээ сорихоор шийджээ.

Тэрбээр анхны бүтээлээ Амос Озийн “Дурлал ба харанхуйн түүх” романаас сэдэвлэн бүтээх гэнэ.

Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Портман кино зураг авалтын газартайгаа танилцах зорилгоор Иерусалимд хэд хэдэн удаа очсон байна.

Жүжигчин бүсгүй гол дүрийн баатрын ээжийн дүрийг бүтээх юм.

Киноны гол утга санааг товчхон танилцуулахад ХХ зууны 40-өөд оны дунд үеийн Израилийн тусгаар тогтнолын түүхийг харуулсан байх аж.

Гол дүрийн баатар Амос амьдралд өөрийн байр сууриа олохыг хичээх болно. Ингэхийн тулд  Амос овгийнхоо нэрийг Оз болгон өөрчилж өөр нутаг уруу нүүдэллэдэг. Тэнд Израилийн анхны ерөнхий сайд Давид Бен Гурионтой уулзана. Тэр хоёрын хооронд философийн асуудлаар хүчтэй мэтгэлцээн үүсдэг. Энэ явдлаас хойш гол дүрийн баатрын амьдралд хэрхэн өөрчлөлт орохыг киноноос үзэх болно.

Киноны гол дүрийн баатарт ямар жүжигчин тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Сонирхуулахад, зохиол Израилийн төрөлх хэл болох ивритээр бичигдсэн бөгөөд тус киног ч мөн энэ хэлээр бүтээх ажээ.

Х.Шинээ


URL:

Сэтгэгдэл бичих