“Харанхуй” таван сумыг эрчим хүчээр хангана

“Харанхуй” таван сумыг эрчим хүчээр хангана

Эрчим хүчний сайд М.Сономпилийн хэлснээр энэ онд багтаж харанхуй байгаа таван сумыг эрчим хүчээр хангах юм байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баацагаан сумыг ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд эрчим хүчинд холбохоор шугам сүлжээний ажлыг хийж дуусгажээ.
Үүний дараагаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Говь-Алтай аймгийн Алтай зэрэг гурван сумыг төвийн нэгдсэн сүлжээнд холбох юм байна.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих