Ч.Ганхуяг: Их хурлын төлөөлөгчөөс хассан гэдгийг мэдээгүй

Ч.Ганхуяг: Их хурлын төлөөлөгчөөс хассан гэдгийг мэдээгүй

МАН-ын 27 дугаар их хурал болох өдөр ойртсоор.

Энэ хүрээнд улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд МАН-ынхан Тусгаар тогтнолын байраар эргэлдэж, Их хурлын бэлтгэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж.

Мөн Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгож, мөн заримыг нь хассан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хасагдсан гишүүдийн нэг нь “Хас”-ын гэх тодотголтой Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг юм.

Түүнтэй утсаар холбогдож энэ асуудлаар таван үг солилоо.

-Сайн байна уу. Таныг Их хурлын төлөөлөгчөөс хассан гэсэн мэдээлэл цацагдсан байна. Энэ үнэн юм уу? -Мэдээгүй юм байна.

-Ийм мэдээлэл гарах болсон шалтгаан нь юу бол?
-Сайн мэдэхгүй байна. Тодруулж байгаад эргээд мэдээлэл өгье. Мэдсэн зүйл одоогоор алга байна.

-МАН-ын даргад нэр дэвшихээр хэд хэдэн хүмүүсийн нэр гарсан байсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Шинэчлэл хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Үүнийг шинэ хүн гарч ирж л хийх ёстой байх. Олон жил энэ суудалд суусан хүмүүсийг дахин гаргавал нийгмийн “доог” болох биз.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих