Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн хэрэгтэн урьд өмнө хүн хутгалж байсан гэнэ

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм.
Түүнийг өнөөдөр 10.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Тэгвэл Ц.Туяагийн талаар шинэ мэдээлэл цацагдах боллоо. Тэрбээр Д.Батболдоос өмнө нь нөхөртэй байсан бөгөөд нөхөр нь өөр эмэгтэйтэй сүүлрэх болсон тул хардалтын шалтгаанаар нэгэн эмэгтэйг хутгалж байжээ.
Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар танхайрсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлж байсан аж.
Хуулийн дагуу тэрбээр 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай байсан ч Баянгол дүүргийн шүүхэд уг хэргийг 2000 онд хэлэлцэж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Харин энэ удаагийн үйлдэл нь түүний давтан хэрэг хийсэн явдал байсан гэнэ.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих