“Өнөр” шинэ уулзвар ашиглалтад орно

Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг нэгдүгээр хорооллын арын замтай шууд холбосон шинэ уулзвар болох “Өнөр” уулзварыг албан ёсоор нээж, өнөөдөр ашиглалтад оруулахаар боллоо.

Энэхүү уулзвар нь төв зам болон 3, 4 дүгээр хорооллын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй хэмээн албаныхан дүгнэж байна.

Дараагийн ээлжинд тус уулзвараас зүүн тийш далан дагуу Х хороолол хүртэл, баруун тийш ХХI хороолол руу нэвт гарсан шинэ замууд тус тус баригдах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих