С.Зоригийн хэргийг Германы тал илрүүлэх үү

-Б.Хурцаас Д.Энхбат агсныг хэн гэдэг албан тушаалтнууд баривчлах vvрэг єгснийг байцааж єгєхийг талийгаачийн эхнэр Германы талаас хvсч, 2004 онд Б.Хурцтай хамт ямар хvмvvс гvйцэтгэх ажил явуулсан нь тодорч эхэллээ-

Тєр нийгмийн нэрт зvтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц харгис хэрцгийгээр хєнєєсєн хэрэг гарснаас хойш даруй 13 жил боллоо. Уг хэрэг гарсны маргаашнаас эхлэн энэ хэргииг тойрсон олон асуудал дотоодод єрнєн, улс тєрийн хvчнvvд энэ л хэргээр сонгуулийн шоу хийж, нэгнээ гvтгэсээр энэ нь хэрээс хэтэрч харь улсаас хvн хулгайлж, нэгэндээ хэрэг тохоход хvргэсэн.

Дотооддоо хуулийг гууль болтол нь гишгэлж, гэмт этгээдийг халхалсан нь хэрээс хэтэрсэн энэ хууль бус vйлдэл даамжирч, Европын холбоо руу хvртэл давшилснаас vvдэн нэгэнт илрэхээсээ єнгєрлєє хэмээн олон нийт бууж єгєхєд хvрээд байсан С.Зориг агсны амь насыг хєнєєсєн хэрэг илрэх магадлал хонгилын vзvvрт гэрэл асахтай адил болж байх шиг.

Энэ бол хууль хяналт, хатуутайгаараа дэлхийд алдартай Германы шvvх уг хэргийн учгийг атгаснаас vvдэлтэй.
Ийн хэлэхийн учир талийгаач Д.Энхбатын эхнэр Герман улсын талаас Б.Хурцыг ямар зорилгоор нєхрийг нь хулгайлж, Монголд аваачиж, яаж тамлан зовоож амь насыг нь егvvтгэснийг байцаалгах хvсэлтэй байгаа. Чухам хэн гэдэг албан тушаалтнууд баривчилж, хулгайлах vvрэг даалгавар єгсєн бэ гэдгийг тодруулж єгєхийг хvссэн байна. Мєн Д.Энхбат агсанд хор єгч амь насыг нь хєнєєчихєєд, євчнєєр vхчихлээ гэж ард тvмэнд ойлголт тєрvvлэх гэсэн явдлыг буруушаан, нєхрийн минь нэрийг энэ зохиомол хэргээсээ салгаж нэрийг нь цагаатгуулахыг хvсч байна гэжээ. Тvvний энэ хvсэлтийн дагуу Герман улсын дотоод яамны тєлєєлєгч Д.Энхбат агсны гэргийтэй уулзаж, олон цагийн ярилцлага авсан байна. Энэ vеэр Д.Энхбат агсны гэргий нєхрєє шоронгоос гараад амьд байх 70 хоногийн хугацаанд сонссон аймшигт юмсыг бvгдийг нь дамжуулсан. Мєн холбогдох бичиг баримтуудыг бvрдvvлж дамжуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Тvvнчлэн тvvний яриан дунд Зайсанд байрлах хорихын эмнэлэгт шоронгийн эмч нар хоорондоо “Энхбат эндээс гараад хоёр cap амьд тэсчихвэл бидэнд хамаарахгvй хэмээн ярьж байсан болон Монголын хууль хяналтынхан Д.Энхбатыг С.Зоригийн аллагад буруутган хэрэг хvлээлгэж дєнгєхгvй болохоороо єчнєєн мєнгє амлаж “Цагаан шонхор”-ын Энхтайваны захиалгаар хийсэн болгон гvтгvvлэх гэж оролдсон.

Б.Хурц 2004 онд Францад ирэхдээ талийгаач Д.Энхбатыг танил Цэрэнчимэд гэгчээр нь дуудуулж баривчилсан зэрэг мэдээлэл Германы мэргэжилтний анхаарлыг татсан гэдгийг хэлж байлаа. Ийм байдлаар Германд Д.Энхбат, С.Зориг нарын амь насыг хєнєєсєн хэргийн буруутанг тогтоох, мєрдєн байцаалтын ажиллагаа vргэлжилсээр. Ийм байдлаар Б.Хурц Германы шvvхийн ємнє очвол С.Зориг агсны амь насыг хєнєєх захиалга єгєгч албан тушаалтнуудын нэрс тодрох магадлалтай бєгєєд vvнээс улбаалан талийгаач С.Зоригийн алуурчид, аллагын захиалагчид илрэх магадлал ихтэй.

Хилийн чанадад энэ хэргийн мєрдєн байцаалт vргэлжилж байхад ТЕГ-ын нэгэн ажилтан хууль бус гvйцэтгэх ажиллагаа явуулсан хэргээр дотооддоо шалгагдах болсон нь мєн л олны анхаарлыг татсан. Гэтэл уг ажилтан нь явж явж 2004 онд Сєрєг тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, Б.Хурцын орлогчоор ажиллаж байсан В.Нямханд байсан. 20 гаруй жил тагнуулын байгууллагад ажилласан энэ эрхэм Б.Хурцын хамт Д.Энхбат агсныг Францаас баривчилж ирэх ажилд гар бие оролцож байжээ. Тухайн vед эл ажиллагаанд таван хvн оролцсон бєгєєд Б.Хурц, В.Нямханд нараас бусад нь одоогоор олон нийтэд ил болоогvй байгаа. Гэвч бусад гурван ажилтны зарим нь єдгєє тєрийн єндєр албанд нэг нь гадаадад томилогдсон гэдэг мэдээлэл байдаг. Энэ мэтчилэнгээр олон жил “хєшигний цаана” байсан хэрэг зах зухаасаа нээгдэж эхэллээ.

2004 онд Европын холбооны нутаг дэвсгэрээс хvн хулгайлсан хэргээр найман удаагийн шvvхээр ороод байгаа Б.Хурц болон хууль бус гvйцэтгэх ажиллагаа явуулсан хэргээр цагдан хоригдоод байгаа В.Нямханд нарт холбогдох хэрэг цаашид хэрхэн єрнєхийг чих тавин хvлээе. Ирэх баасан гарагт Б.Хурцад холбогдох хэргийн шvvх хурал Германы шvvхэд болж, В.Нямхандад холбогдох хэргийн мєрдєн байцаалт дуусч, прокурорын хяналтад шилжих юм гэнэ лээ.

С.Энхзаяа

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.