Усан доор зочид буудал барина

underwaterhotel-middleБарилга архитектурын хаад гэж нэрлэгдэж буй Дубай хот нь бас нэгэн гайхамшигт бүтээлээрээ жуулчдын нүдийг хужирлах гэнэ.

Уг хотын шилдэг барилгачид энэ удаад усан доор байрлах зээрэнцэг хэлбэртэй зочид буудлыг барих бодолтой байгаа гэнэ.

Аялалд явах гэж буй хүмүүст “Манай хотод ирээрэй” хэмээн уриалж уг зочид буудлыг барьж дууссаны дараа том хүлээн авалт зохион байгуулах бодолтой байгаагаа барилгын зураг төслийг гаргаж буй архитектурууд хэвлэлд мэдээлэл өгсөн байна.

Мөн уг мэдээлэлдээ “Усан доорх зочид буудал нь барилгын үзэмжээс гадна далайн амьтдыг жуулчдад үзүүлэхээрээ илүү онцлог юм гэжээ.

Ш.Акияама

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих