Ноос ба ирээдүй

Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар сэдэвт хэлэлцүүлэг
Монгол ноосны өрсөлдөх чадварыг сайжруулан, илүү боловсронгуй болгоход чиглэсэн салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт, төлөвлөлтийг тодорхойлж төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, сайжруулах нь чухал юм.
Иймд Монгол ноосны онцлог шинж чанар, зах зээл, эдийн засгийн боломжууд болон сорилтууд, нэн тэргүүнд хэрэгжүүлж болохуйц алхамуудыг хэлэлцэх “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэдэх ННБҮТН, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн зүгээс санаачилан зохион байгуулах гэж байна.
Хэлэлцэх асуудлууд:
  Ноосны салбарын хөгжлийн чиг хандлага
  Үйлдвэржилтийн шинэ эрин үе, чиг хандлага
  Монгол хонины ноосны үндэсний онцлог, зах зээлд өрсөлдөх чадвар, үр өгөөж
  Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх боломж
  Монгол орны цаг агаартай адил төстэй улс орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх боломж
  Технологи: Байгальд ээлтэй био, нано технологи 
Хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөлөл:
1. Төрийн байгууллага:
 ҮХААЯам (Хөнгөн Үйлдвэрлэл Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газар)
 Ноос, Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэл Төсөл
 Хөгжлийн Яам
2. Судалгаа шинжилгээний байгууллагууд:
 Нэхмэлийн Хүрээлэн
 ШУТИС
 ХААИС
 МААЭШХ-н Бог Малын Сектор
 Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжлийн хүрээлэн
 Стратеги Судалгааны Хүрээлэн
3. Үйлдвэрлэгчид:
 Эрдэнэт Хивс ХХК
 Могол Ноос ХХК
 Эко Ноос ХХК
 Баруун Бүс Трэйд ХХК
 Санширо ХХК
 Сор Кашимер ХХК
 Нэхээсгүй эдлэл ХК
4. Олон улсын байгууллага:
 ХБНГУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг
5. Зохион байгуулагч:
 Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв
 SDC Ногоон Алт Төсөл
 ЭмДиСи ХХК
Хэзээ:   2013 оны 10 дугаар сар 22, Мягмар гарагийн 9:00 цаг
Хаана:    2013-10-23 “Бест Вестерн Премир” зочид буудлын Сүлд танхим (Хуучнаар Туушин зочид буудал)
Холбоо барих: 321927, 99007614 (ЭЗБӨЧСТ) 99054279, 96667481 (ННБҮТН)
ҮЙЛДВЭР,  ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

URL:

Сэтгэгдэл бичих