Барилгын цэргийн ажилтнууд байртай болжээ

Баянхонгор аймагт 2010 онд Барилгын цэргийн 339-р анги анх байгуулагдан эдүгээ 4 дэхь жилийн нүүрийг үзээд байна. Тус ангид гэрээт болон хугацаат цэргийн албанд хот, хөдөөгийн залуус цэргийн албаа амжилттай хааж байна.
Барилгын цэргийн 339-р анги Баянхонгор аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудад гар бие оролцон ажилладаг бөгөөд 40 айлын 15 автомашины граш бүхий 5 давхар уг барилга тэдний гүйцэтгэсэн томоохон ажлуудын нэг юм. Уг барилгыг улсын төсөвийн 1 турбум 287 сая төгрөгөөр барьж босгосон байна.
Барилгын цэргийн ажилчдын байрны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат болон орон нутгийн удирдлагууд оролцжээ.

URL:

Сэтгэгдэл бичих