3D зураг замын тээврийн ослоос сэргийлнэ

Нийслэлийн Соёл урлагийн газраас нийслэл дэх зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урлаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчим хийгээд зам тээврийн осол их гардаг газруудад ийнхүү 3D, street art зургуудыг зурснаар жолооч нарын анхаарлыг сайжруулж, осол аваариас сэргийлэх боломжтой аж.

Тэр ч үүднээс эрсдэлтэй гэсэн 20 байршлыг сонгосон байна. Үүнд: 5-р сургуулийн өмнөх зам, 28, 40-р сургуулийн зам, 13-р сургуулийн хойд зам, Монгол 3-р сургуулийн өмнөх зам, 14-р сургуулийн хойд зам, Амгалан цогцолборын өмнөх зам, 1-р сургуулийн өмнөх зам, 34-р сургуулийн өмнөх зам, 32-р сургуулийн зүүн талын зам, 75-р сургуулийн өмнөх зам, 105-р сургуулийн өмнөх зам, 62-р сургуулийн өмнөх зам, 65-р сургуулийн өмнөх зам, 102-р сургуулийн хажуу талын зам, 58-р сургуулийн өмнөх талын зам, 71-р сургуулийн хажуу талын зам, 35-р сургуулийн хажуу талын зам, 49-р сургуулийн хажуу талын зам, 17-р сургуулийн хажуу талын зам,  39-р сургуулийн хажуу талын зам /Дэнжийн мянгын уулзварын дэргэд/ зэрэг оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих