Бээжингийн нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн тахир дутуу хүнийг 6 жилээр шоронд хорино

Бээжингийн нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн тахир дутуу хүнийг 6 жилээр шоронд хорино

Энэ оны 7-р сард Бээжингийн нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн тахир дутуу хүнийг шоронд 6 жилээр хорихоор шийтгэсэн тухай өнөөдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ.

Энэ оны 7-р сард Бээжингийн нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн тахир дутуу хүнийг шоронд 6 жилээр хорихоор шийтгэсэн тухай өнөөдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ. Хятадын зүүн Шаньжун мужийн 33 настай оршин суугч Бээжингийн нисэх онгоцны зорчигчдын танхимд гараар хийсэн бөмбөг дэлбэрүүлсэн билээ.

Үүний улмаас тэр өөрөө шархдаж, холгүй байсан цагдаа нар хөнгөн бэртэв. Тахир дутуу хүн өөртдөө анхаарлыг хандуулахын тулд дэлбэрэлт үйлдсэн гэж үүний өмнө мэдээлсэн билээ. Тэрээр өөртөд нь шудрага бусаар хандаж байгаад анхаарлыг хандуулахын тулд засаг захиргааны байгууллагуудад айлтган гуйх бичиг удаа дараа явуулсан тухай цагдаагийн газрын төлөөлөгчид мэдэгджээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих