Баянзүрхийн иргэдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна.

2013 оны 10 дугаар сарын 18 буюу ирэх баасан гарагт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна.

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанзагалмайн хорооноос хамтран зохион байгуулж байгаа аж. “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нарын үзлэг эмчилгээ 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн Иргэний танхимд болох юм байна.


URL:

Нэр: Mitchell Speed Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.