Монгол төрийн “сааль ихтэй үнээ”-нүүдийн дэлэнгээс базаж амжсан “Төрийн албан хаагч” нэртэй баячуудын жагсаалт үргэлжилж байна

Төрийн өмчөөр туйлагчдын жагсаалтыг Масс.мн сайт үргэлжлүүлэн нийтэлж байна. Та энэ нэрстэй танилцахдаа хэн нь хаанахын ТУЗ-д орж амжсаныг анзаарч уншаарай. Өмнөх жагсаалтанд нэрс нь орсон ТӨХ-ны дарга Д.Сугараас эхлээд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар зэрэг том албан тушаалтай нөхдүүд хамгийн ашигтай, орлоготой ажилладаг Монгол төрийн “сааль ихтэй үнээ”-нүүдийн дэлэнгээс базаж амжсан байгаа. Харин ашиг орлого муутай, улсын татаасаар амьдардаг, татан буулгахад ч буруудах юмгүй хэдэн төрийн өмчит нэртэй компаниудын ТУЗ-д яам, газрын мэргэжилтнүүд орсон болохыг та анзаарах бий вий. Авдранд далд хийсэн чихрийг олчихоод дүү нартаа нэг нэг ширхгийг өгөөд өөрөө атгыг халааслангуутаа “Ээжид хэлж болохгүй шүү, хэлбэл чи ч өөрөө бас энэ чихэрнээс идсэн шүү” гэж хэлээд дүү нараа аргалж чаддаг “сэргэлэн” эгчийн үлгэр шиг дарга нар өөрсдөө төрийн өмчийг хэд хэдээр нь эзэгнэчихээд яам газрынхаа хэдэн мэргэжилтэнг зарим нэг ТУЗ-д оруулангаа “адилдаа адил, годилдоо годил” гээд бүхнийг дотроо өнгөрөөж сурчээ.

Бид энэ баримтуудыг цувралаар нийтлэхдээ нийт 46 Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудын ТУЗ-д хэн хэн шургалж амжсаныг дэлгэх болохоор нэг хоёр удаагийн нийтлэлд багтахгүй байна. Энэ олон аж ахуйн нэгжүүдийн дунд төрд ашиг орлого авчирдаг нь ч байна. Төрд байх ёстой хэмээн хүчээр байлгаж татаас өгдөг байгууллагууд ч байх юм.

ТӨХ-ныхны удирдсан ТУЗ-үүдтэй аж ахуйн нэгж байгууллагууд эхэндээ ашигтай ажиллаж байснаа ашиг нь буурсаар буурсаар хувьчлах аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтанд орчихдог нь нууц биш билээ. Энэ жишээг хамгийн ойроос хайя гэвэл МИАТ ХК-ний сүүлийн хэдэн жилийн санхүүгийн тайланг харахад л хангалттай. Бид энэ талаар жичид нь “Төрийн өмчийг луйвардсан түүхүүд” цувралаараа нийтлэх болно. Одоо харин төрийн нэр барьсан “далд баячууд”-ын жагсаалтыг үргэлжлүүлэн сонирхоно уу?

ТӨХ-ны газрын дарга Б.Сүхбаатар
1.    “Шивээ-Овоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    Монгол, Солонгосын хамтарсан “Монголын цахилгаан холбоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
3.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
4.    “Оргил рашаан сувилал” ХК-ний ТУЗ-ийн дарга
5.    “Үнэт цаасны төлбөр тооцооны төв” ХХК-ний ТУЗ-ийн дарга
6.    “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний ТУЗ-ийн дарга
ЭБЭХЯ-ны газрын дарга А.Эрдэнэпүрэв
1.    “Шивээ-Овоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн
ТӨХ-ны мэргэжилтэн В.Дарханбаатар
1.    “Шивээ-Овоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Автоимпекс” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
3.    “Хөтөлийн цемент шохой” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
4.    “Хархорин АЗЗА” ХК, “Өвөрхангай АЗЗА” ХК, “Архангай АЗЗА” ХК-иудын ТУЗ-ийн дарга
5.    “Ховд АЗЗА” ХК, “Увс АЗЗА” ХК, “Говь-Алтай АЗЗА” ХК, “Завхан АЗЗА” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
6.    “Налайхын дулааны станц” ХК-ний ТУЗ-ийн дарга
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго
1.    “Багануур” ХК-ний ТУЗ-ийн дарга
2.    “МИАТ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
ЗТБХБЯ-ны газрын дарга Д.Наранпүрэв
1.    “Автоимпекс” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “МИАТ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
ТӨХ-ны газрын дарга Х.Хэрлэн
1.    Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ний ТУЗ-ийн дарга
2.    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний ТУЗ-ийн дарга
3.    “Монгол шуудан” ХХК-ний ТУЗ-ийн дарга
УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар
1.    “Үнэт цаасны төлбөр тооцооны төв” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн
3.    Монгол, Солонгосын хамтарсан “Монголын цахилгаан холбоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
ТӨХ-ны газрын дарга Л.Ганбат
1.    “Мон атом” ХК-ний ИУЗ-ийн дарга
2.    Монгол, Солонгосын хамтарсан “Монсам” ХК-ний ТУЗ-ийн дарга
3.    “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүн
4.    “МИАТ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
5.    Монгол, Солонгосын хамтарсан “Монголын цахилгаан холбоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
6.    “Дулааны цахилгаан станц-4” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
ТӨХ-ны хэлтсийн дарга Х.Володя
1.    Монгол, Солонгосын хамтарсан “Монголын цахилгаан холбоо” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Дулааны цахилгаан станц-3” ХК-ний ТУЗ-ийн дарга
3.    “Алтай Улиастайн эрчим хүчний сүлжээ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
4.    “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
5.    “Монгол шуудан” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн
ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Н.Гүнсмаа
1.    “Дулааны цахилгаан станц-2” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
3.    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
4.    “Монголын төмөр зам” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
Сангийн яамны газрын орлогч дарга Т.Мягмарсүрэн
1.    “Дулааны цахилгаан станц-4” ХК-ний ТУЗ-ийн гишүүн
2.    “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК-ний ТУЗ-ийн гишүүн

Энэ удаагийн цувралыг энэ хүрээд өндөрлөе. Зүгээр нэг жагсаалт нийтэлж байгаадаа учир нь байгаа юм биш, хамгийн хачирхалтай нь төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг хүмүүсийн найз нөхөд нь ТУЗ-д нь орсон байна. Тэр бүү хэл эдгээр төрийн өмчит болон тбрийн өмчийн оролцоотой байгууллага компаниудын удирдлагуудыг харвал ТУЗ-тайгаа нутаг нугаараа сүлбэлдсэн нь ч бий. Мөн өөрсдөө ТУЗ-д нь ажиллачихаад ах дүүсээ тухайн байгууллагад ажиллуулдаг нөхөд байна. Бүр аав, ээж, ах дүүсээрээ энд тэндхийн ТУЗ-д орчихсон хүмүүс эдэн дунд бий гэнэ. Энэ бүхнийг л “БОЛОХГҮЙ” гэж иргэдийн дуу хоолой болсон “Масс.мн” хэлээд байгаа юм. ТУЗ-ийг сонгох, ажиллуулах дүрэм журам нь ч “БОЛОХГҮЙ” гэж тодоос тодоор заасан үг өгүүлбэртэй байдаг билээ.

Жагсаалт бүрэн эхээрээ нийтлэгдэж дууссаны дараа бид эдгээр хүмүүсийн тухай дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. Тийм учраас та “сувгаа” бүү солиорой!

/Үргэлжлэл бий/

Б.Бат-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих