Монголын нутаг Европын Хужаа нараар дүүрэх цаг удахгүй бололтой

Европын Хужаа гэгддэг Туркчууд өвгөдийнхөө эх нутагт хөл тавих эрх нь нээлттэй боллоо. Ерөнхий сайд найр тавьсныхаа төлөө нэлээдгүй шүүмжлүүлж байсан ч УИХ-ын дарга нь очоод гарын үсэг зураад баталгаажуулчихаж. Монгол орон хөрш орны хужаа нар дүүрчихээд байхад европын хужаад найр тавих ч гэж дээ хэмээн халаглах нэгэн бишгүй байна. Гэвч улс орны аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг юман чинээ бодох биш дээ.
УИХ-ын дарга З.Энхбол тэргүүтэй гишүүд Олон улсын парламентын холбооны 129 дүгээр ассамблейд оролцох үеэрээ Турк улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт Монголоос Бүгд найрамдах Турк улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Туркийн талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын ерөнхий захирал, Элчин Шакир Факили нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Ингэснээр Турк улс руу манай улсын иргэд, Монгол улс руу Турк иргэд чөлөөтэй, эрх дураараа, хүссэн үедээ зорчих эрх нь нээлттэй болж байгаа юм. Түүнчлэн Турк улсад айлчилсан УИХ-ын дарга З.Энхболдод Турк иргэд, аж ахуй нэгжүүдийг Монголд бизнес эрхлүүлэх бодолтой, саналтай байгаагаа илэрхийлжээ.
Мөн Туркийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зохих хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг ч зөвлөөд авсан байна. Мөн өөрийн улсдаа ашигладаг бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжиж урамшуулах арга хэлбэрийг ч танилцуулжээ. Ийнхүү Турк улсын иргэдэд бид найр тавин үүд хаалгаа нээснээр бидэнд ашигтай юу. Турк руу монгол улсын иргэд визгүй зорчих нь ямар ашигтай юм бэ.
“Манай Турк улсын иргэд Монгол Улсыг сонирхож биш зорьж ирнэ” гэсэн Ерөнхий сайдын үг ёстой л биеллээ олох бололтой. Тэд миний эцэг өвгөдийн өлгий нутгийг минь зорьж ирж, суурьшиж, ажиллаж, амьдрахаар ирнэ. Сөрөг үр дагаварууд ч ар араасаа хөврөх биз.
Манай улс хүн ам болон газар нутгийнхаа харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс. Харин Туркийн хуьд дэлхийн хамгийн их хүн амын нягтралтай 17 дахь улс аж. Тэгэхээр Монголын зорих Европын хужаа нарын цуваа тасрахгүй биз ээ. Европдоо нэр хүнд муутай, зэрлэгт тооцогддог Туркчууд Монгол Улсад минь олноороо орж ирснээр сөрөг үр дагавар, асуудлууд үүсэхгүй байна гэж үү. Үгүйдээ л Лалын шашны нөлөө орж ирэхгүй гэж үү…
Хар тамхитай холбоотой бизнес нь манай улсад цэцэглэн хөгжвөл яах вэ… Түүнчлэн Хүний наймаа нэлээдгүй цэцэглэн хөгжиж байгаа орон гэж энд тэнд хэвлэлээс уншиж байсан юм байна. Тэгэхээр хүний наймааны бизнес нь ч Монгол оронд минь ороод ирвэл яана аа. Хоёр орны иргэд харилцан визгүй болсон нь Монголчуудад ашигтай гэхээсээ илүү Туркчуудад илүү ашигтай байх биз.
Бид ямар Турк орныг зорьж ажил хийлээ гээд амьдралаа дээшлүүлчихэж чадах биш. Тэдний цалин хөлс нь тааруухан л гэж сонсогдоно билээ. Олноороо туркийг зорьж суралцаж, дэлхийн боловсролыг нь эзэмшинэ гэх биш, сайн боловсролтой л гэж лав сонсоогүй юм байна.
Ямар ч байсан бид гуравдагч хөрш оронтой боллоо. Бараг ах дүүсээ ч олж байгаа юм уу бүү мэд. Ерөнхий сайдын хэлсэн төөрөлдсөн манай Турк ах дүүс, улс оронд минь ямар хөгжил цэцэглэлийг хүсч ирэхийг таахыг аргагүй. Ямартай ч явсан газраа сайн нэртэй явсныг нь дуулаагүй л юм байна.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.