Samsung Galaxy S5: Хоёр дахин нимгэн, хоёр дахин хурдан

Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” корпораци “Samsung Galaxy S” загварын дараагийн үе болох “Samsung Galaxy S5”-ыг ирэх хоёрдугаар сард танилцуулна гэж буй билээ. Шинэ загварын S5-ын талаархи мэдээлэл одоохондоо ил болоогүй бөгөөд урьдчилсан байдлаар ямар ч байсан өмнөх загваруудаасаа хоёр дахин хурдан, мөн хоёр дахин нимгэн байх нь. Тодруулбал, “Самсунг”-ийн мэргэжилтнүүд шинэ загварыг 14 нм /нанометр/ бүхий чипсеттэй хийхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн хамгийн сүүлд гаргасан загвар дээр энэхүү чипсетийн үзүүлэлт нь 28 нм /нанометр/ байдаг юм байна. Чипсет гэдэг нь гар утасны процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах схемийн бүрэлдэхүүн аж. Тэгэхээр 28 нм чипсетийг 14 болгосноор процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна. Түүнчлэн хэмжээний хувьд мөн л өмнөхөөсөө хоёр дахин нимгэн гэсэн үг. “Samsung Galaxy S5” дээр гаргах 14 нм чипсет нь мөн 64 бит процессорыг дэмжин ажиллах боломжтой.

 

Л.Дэлгэр

Эх сурвалж: EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.