Сорсон цустайгаа чулуужсан шумуул

new photo

“Юрийн галавын цэцэрлэг” кинонд давирхайнд наалдаж хатсан шумуулны үлэг гүрвэлээс сорсон цусыг нь ашиглан үлэг гүрвэлийг клонацын аргаар гаргаж авдаг тухай өгүүлдэг билээ. Гэдсэндээ хамгийн сүүлчийн хоолтойгоо чулуужсан шавьж оллоо хэмээн зарим эрдэмтэн мэдээлж байсан ч батлагдаагүй юм. Тэгвэл Вашингтоны Байгалийн түүхийн музейн судлаачид Монтана мужаас 46 сая жилийн өмнө чулуужсан шумуулыг олжээ. Шумуулын гэдэс сорсон цустайгаа чулуужсан байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байна. Сүүлчийн хоолтойгоо хамт чулуужсан шумуулын тухай судалгааны материал Шинжлэх ухааны үндэсний академийн “Proceedings” сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Чулуужмалын хоббитой нэгэн эр 30 жилийн өмнө үүнийг олж аваад мартаж орхисон байв. Дараа нь тэтгэвэрт гарсан биохимич Дейл Гринвалт уг чулуужмалыг лабораторид аваачиж үзүүлснээр 46 сая жилийн өмнөх шумуул болохыг тогтоосон байна. Гэдсэн дахь цустайгаа чулуужсан шумуул анх удаа олдож буй нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих