Дэлхийн хамгийн аюултай замын хөдөлгөөнтэй хотуудын тоонд Улаанбаатар багтжээ

Untitled-1Дэлхийн хамгийн аюултай замын хөдөлгөөнтэй хотуудын тоонд Улаанбаатар багтжээ. Канадын “Дисковери” сувгийн “Dont Drive Here” цуврал нэвтрүүлгийн багийнхан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож, нэвтрүүлэг бэлтгэсэн байна.

Нэвтрүүлгийн багийхан нийслэлийн төв замаар болон гэр хорооллын гудамжуудаар явж, жуулчдыг Улаанбаатарт ирэхээсээ өмнө автозамтай нь сайн танилцаарай, замын хөдөлгөөн нь толгой эргэсэн аюултай хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хотуудаас Монголын замын стандарт аль түвшинд явж байгааг харуулжээ.

Тус нэвтрүүлэг өнгөрсөн есдүгээр сарын 15-нд дэлхий нийтээр цацагджээ. Тиймээс та бүхэндээ “Dont Drive Here” нэвтрүүлгийн камерт Улаанбаатарын замын хөдөлгөөн хэрхэн буусныг сонирхуулъя. Үзэхэд илүүдэхгүй шүү.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.