Э.Мөнх-Очир гишүүн сонгогчдынхоо өөдөөс салаавч өгч агсарчээ

Саяхан Булган аймгийн Мал үржлийн албанхан Орхон аймагт чуулж, мал үржлийн албаны цаашдын хөгжлийн талаар

хэлэлцжээ. Энэ үеэр тус аймагт явж байсан Э.Мөнх-Очир гишүүн ирэх жил болох сонгуулийн ажил эхэлснийг харуулж тус чуулганд оролцож буй мал үржлийн албаныханыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ихэд согтсон Э.Мөнх-Очир гишүүн агсагнаж Мал үржлийн албаны гишүүдийн өмнөөс салаавч өгч “Би та нар руу салаавч өглөө. Та нар муусайн яах юм” хэмээн давшилж чуулганд оролцсон төлөөлөгчдийн нүүрийг улалзуулжээ. Эрийн сайндаа биш, эцгийнхээ буянаар Булганаас сонгогдсон түүнд ирэх жилийн сонгуулиар ирэх нүүр байхгүй болсон хэмээн Булганчууд хэлэлцэх болжээ.
С.Намар

guren


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.