Их аварга Хакухо Даваажаргал хүүхэд насаа дурслаа

Мэргэжлийн сумогийн ёкозүна өнгөрсөн лхагва гаригт Японы Такүшёкү их сургуульд “Дэлхийн Япон орон” сэдвээр лекц уншжээ. Хакүхо тус сургуулийн хүндэт профессороор өргөмжлөгдсөн. 200 гаруй оюутны өмнө гарч ирсэн их аварга Монгол дахь бага наснаасаа эхлэн Японд ирээд гадаад хэл мэдэхгүй зовж байснаа дурсчээ. Тэрбээр “Одоо ёкозүна болчихсон хүчтэй сайхан харагдаж байгаа ч тэр үед өдөрт гурван удаа уйлдаг байсан. Жингээ нэмэх гэж өдөрт таван литр сүү уугаад, унтдаг байлаа, Монголд усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үг бий. Очсон газрынхаа ёс заншлыг судлан, суралцах хэрэгтэй. Залуучууд та нар хөгжилтэй том орнуудад зоригтой явж, сурах хэрэгтэй. Хүн бүхэн мөрөөдөлтэй байж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж яваарай” хэмээн ярьсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих