Хүүгээ зодсон аав шийтгүүлжээ

Францийн Лимузен тойргийн Дээд Вьеннагийн шүүхээс хүүдээ алганы амт үзүүлсэн нэгэн эрд 500 еврогийн шийтгэл ноогдуулжээ.

RFI цахим хуудсанд мэдээлснээр есөн настай хүүгийн ээж нөхрөөсөө салсан, тусдаа амьдардаг бөгөөд хуучин нөхөр нь хүүг нь зодсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард болсон энэ хэрэг шүүхээр одоо л шийдвэрлэгдсэн нь энэ гэнэ.

Хэрэгтний сандал дээр суух болсон 44 настай аав хүүгээ нүцгэлж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч, хүү нь хэд хоног аавтайгаа юу ч ярихгүй зөрүүдлээд байсан тул ийнхүү шийтгэхээр болсон хэмээн мэдүүлжээ.

Хэдийгээр эцэг нь хүүхдээ “сургаад өгөх нь” энгийн мэт боловч хөгжилтэй орнуудад үүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэмээн шүүхээр шийтгэдэг хуультай байдаг байна.

Мэдээг бэлтгэсэн : Ч.Энхжаргал

URL:

Сэтгэгдэл бичих