Ясукуни сүмд мөргөл үйлдсэнийг буруушаав

japan_yasukuni_03Японы Дотоод Явдлын яамны албаны хүн Ясукуни сүмд мөргөл үйлдсэнийг 18-нд БНСУ-ын засгийн газар зэмлэн буруушаав.

БНСУ-ын Юньхаб агентлагийн мэдээлснээр, 18-нд БНСУ-ын Гадаад харилцааны яамны албаны хүн хэлэхдээ, Японы эрх баригчид Ясукуни сүмд мөргөл үйлдэж болохгүй гэсэн БНСУ-ын засгийн газрын байр суурь гуйвшгүй юм. Японы Засгийн газар түүхээ эргэн санаж, эргэн тойрны орнуудынхаа итгэлийг дахин олж авах ёстой гэжээ.

БНСУ-ын эрх баригч нам болох Сенүри намын хэвлэлийн төлөөлөгч Рю Ил Хо хэлэхдээ, Японы Засгийн газар Ясукуни сүмд мөргөл үйлдсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа юм, үүнд би гүнээ харамсаж байна гэжээ.

БНСУ-ын хамгийн том сөрөг нам болох Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Японы энэхүү үйлдэл нь эргэн тойрны орнуудаа эмзэглүүлнэ, гүнээ ухамсарлан эргэцүүлэхийг би Шинзо Абегийн Засгийн газраас шаардаж байна гэжээ.

18-нд Японы хэвлэл мэдээлснээр, 17-20-нд болж байгаа Ясукуни сүмийн намрын их тахилгад Японы сайд нарын танхимын дарга Шиндоү Ёшитака болон конгрессын 159 гишүүн оролцож мөргөл үйлдсэн байна.
\Ган\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих