Д.Зоригт сайд 50 залууг шороонд булшилчихаад, хээв нэг явна…?

Д.Зоригт гэж нэг золигийн амьтан байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудалд хувалз шиг шигдчихээд л. Тэрээр 50 орчим сайхан монгол залууг шороонд булчихаад хариуцлага үүрэх нь бүү хэл, харин ч эсрэгээрээ. Тэр ч утгаараа Д.Зоригт сайдыг огцруулах олон шалтгааны нэг нь тэдгээр шороонд дарагдаж амиа алдсан 50 залуу.

Тэдгээр сайхан залуучуудын төлөө Зоригт огцрох л ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өгүүлжээ. Арга ч үгүй биз. Хариуцсан салбарт нь хүний амь эрсдсэн асуудал нижгээд гараад байхад дүлий хүн шиг суух Д.Зоригтыг юу гэж ойлгох вэ. Ёстой л “Би мэдэхгүй, юу ч мэдэхгүй ээ, мэдэхийг ч хүсэхгүй ээ” гэдэг шиг гөлөн царайлсан сайдтай байгаад энэ салбар хөгжихгүй нь тодорхой. Д.Зоригтыг золигт гаргаж байж, эрдэс баялаг, эрчим хүчний салбар чөдөр тушаанаасаа салах магадлалтай гэж үзэж байгаа улс цөөнгүй. Хүний амийг юман чинээ бодохгүй байгаа хүйтэн зүрхтэнг яаж ийгээд зайлуулах хэрэгтэй гэж хашгиралдах хүмүүсийн зөв ч юм шиг.
Б.Батсайхан

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.