Хонгорын иргэдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн байгуулагджээ

khongor_0131

Хонгор сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах “Эрүүл орчин-Ирээдүйн төлөө” хөдөлгөөн байгуулагджээ. Хөдөлгөөнийхөн тус суманд хөрөнгө гаргаж, хүмүүсийн дархлааг сайжруулах, эмчлүүлэх, хонгорын хөрсийг хүнцлээс цэвэрлэх зэргийг шаардан ажиллах аж. Хонгорт хорт хавдраар гэр бүлийнхнээсээ хүнээ алдаагүй айл гэж байхгүй, хорт хавдраар 130 гаруй хүн өнгөрчихөөд байна хэмээн тус хөдөлгөөний гишүүн Б.Мөнхбат өнөөдрийн “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс Хонгор сумтай холбоотой ямар нэгэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдах бүрт  тус сумын хүн ам багасаад, үхэж, өвчлөөд байгаа зүйл байхгүй гэдэг няцаалтыг өгсөөр ирсэн.

Харин хэсэг намжаад л ийм Хонгорын талаарх таагүй мэдээ эргэн цацагдаад байгааг нэг тийш болгож, аргацаасан хариулт, мэдэгдэл бус албан ёсны мэдээлэл хийж, Хонгор хортой юу, үгүй юу гэдгийг эцэслэхийг хүлээсэн хүлээлт ч бий. Үнэхээр хоргүй гээд байдаг тэнд амьдраад байгаа иргэд нь өөрсдөө хортой гэж яриад байгаа нь авцалдахгүй байна.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих