Монголын олигархиуд 110 тэрбум төгрөгийн зээл авах гэж байна

Өнгөрсөн долоо хоногт ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас жилийн долоон хувийн хүүтэй,  110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон билээ.

Бонд буюу өрийн бичиг хэлбэрээр бүрдүүлсэн мөнгийг Монголын толгой гэгдэх олигархиуд өөрсдийн бизнесийг дэмжихийн тулд авах юм байна.

Албан ёсны шошго нь мэдээж ” Монгол ноолуураар дэлхийд өрсөлдөнө, Хятадыг гүйцэж түрүүлээд Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоно” ч гэдэг юм уу? их л эх оронч агуулгатай.

Зээл авагсдыг дурьдвал  Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы “Буян” компани,   “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан гэгчийн “Говь” компани 20 тэрбум, “Ээрмэл” 12 тэрбум, “MCS”-ийн охин компани болох   “Гоёо” 6.5 тэрбум,  “Номин”-гийн Ш.Баярсайханы “Эрдэнэт хивс” 3.2 тэрбум, “Монгол нэхмэл” 3.2 тэрбум, Кашмер консмекц гурван тэрбум төгрөг тус тус хүртэх аж.

Монголын толгой  олигархиуд   жилийн долоон хувийн хүүтэй зээл авч болдог, иргэд жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авч болдоггүй цаг үе ирсэн бололтой.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.