АПУ-гийн Д.Батжав ан хийхээр онгоц хөлөглөж яваад унав уу?

АПУ-гийн Д.Батжав ан хийхээр онгоц хөлөглөж яваад унав уу?

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт “МИ-8” нисдэг тэрэг унасан нь тодорхой боллоо. Харин юуны учир Онцгой байдал, цагдаагийн газрынхан энэ хэргийг нууж, “Тийм хэрэг гараагүй” гээд улалзаж суусан нь хачирхалтай.

Цагийн 5-6 сая төгрөгийн үнэтэй байдаг нисдэг тэрэг хөлсөлж явсан хүмүүс бэлтэй л эрхмүүд байсан нь мэдээж. Харин яах гэж ийм их мөнгө зарлагадаж эзгүй хөвч рүү нисэв?

“А-Жет лимитед” компанийн ашиглалтын хугацаа дууссан нисдэг тэргэнд долоон хүн сууж явсны нэг нь АПУ компанийн дэд захирал Л.Батжав байсан гэх. Энэ эрхэм анд багагүй хорхойтой нэгэн. УИХ-ын дэд дарга Г.Батхүү нартай хамт баавгай, чоно, гахай агнасан нь гэрэл зурагт үлдсэн байдаг.

Анхны цас орчихсон учраас ангийн хорхойтон Л.Батжав баавгайн авд мордсон бололтой. Онгоц унасан хэргийг хууль хяналтынхантай ханцуй дотроо тохиролцохоор олон нийтэд мэдээлэхээс татгалзсан юм биш биз.

Энэ хардалтыг үгүй болгохын тулд тус нисдэг тэргэнд хэн хэн ямар зорилгоор зорчиж явсныг олон нийтэд ил болгомоор байна.

 

Б.Сандагдорж


URL:

Сэтгэгдэл бичих