МоСаХ МАН-ыг шүүхэд өгнө

МоСаХ МАН-ыг шүүхэд өгнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар МАН хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан билээ. Гэвч МАН-ынхан  “Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар одоо хэр нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагад төлбөрөө өгөөгүй байгаа аж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар АН мөн адил хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, төлбөр мөнгөө цаг тухайд нь төлөөд байгаа юм. Харин МАН-аас авлагатай сонин, тв, сайтууд Тусгаар тогтнолын ордны үүдэнд өлсгөлөн зарлах хэмжээнд хүрээд байгаа аж. Үүний нэг жишээ гэвэл, МАН-аас авлагатай МоСаХ-ны хэдэн нөхдийг Тусгаар тогтнолын ордонд очиход “Мөнгөгүй байна. Энэ машиныг зараад мөнгөө олж ав” гэж хэлээд хэний ч юм унаж байсан хуучин машин өгчээ.

МАН-ын удирдлагууд болох Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар одоо хэр нь хэлсэн үгэндээ хүрэхгүй байна. Тиймээс МоСаХ-ынхон асуудалд анхнаасаа ажил хэрэгч хандаагүй МАН-ыг шүүхэд өгөхөөр шийджээ. Үүнээс гадна МАН-ын 27 дугаар их хурал энэ сарын 27-д болно. Энэ хурлыг сурвалжлахгүй байхыг МАН-аас авлагатай бүх хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих