Залуу аав ээж нарт өгөх зөвлөгөө

Шажигнадаг шинэ тоглоом худалдаж аваад хүүхдийнхээ ард бас хажууд нь дуугаргаж, сониуч занг нь хөдөлгөж, толгойг нь эргүүлдэг болгож сурга.
- Тасалгааны энд тэндээс хүүхэдтэйгээ чанга дуугаар ярьж, үйл хөдлөлийг нь ажигла.
- Хүүхэд хэвлийд байхдаа зарим нэг дуу авиаг тогтоочихсон байдаг. Иймд эдгээр дуу авиа хаанаас гардагийг нь таниулж, жирэмсэн байхдаа сонсож байсан хуурцгыг сонсгоорой. Танил хөгжим нь эгшиглэхэд уйлж байгаа хүүхдийг амархан тайтгаруулдаг.
- Шинэ соргог, сонирхолтой дуу авиа сонсго. Ийм авиагаар орчин тойрныг нь дүүргэ.
- Дуу дуулж, түүнд үлгэр ярьж, шинэ хөгжим сонсгож, хайрлаж, харьцаж байгаарай.
- Та шинэ төрсөн хүүхдээ хурдан өсөөд өв тэгш хүн болон хөгжихөд нь туслах ёстой.
- Хүүхдийнхээ эргэн тойронд геометрийн зөв дүрстэй, хурц тод, бие биенээсээ ялгарсан өнгөтэй (хар, цагааан, улаан, шар) эд юмс байлгахыг хичээ. Энэ нь тоглоомын тухай томчуудын ойлголттой авцалдахгүй байж болох ч нялх хүүхдийн харааны хөгжлийн онцлогийг хөгжүүлдэг. Нялх хүүхэд ялангуяа хөдөлгөөнтэй биеийг их сонирхдог. Иймд худалдаж авсан шинэ тоглоомыг хүүхэддээ харуулахдаа түүнд харагдах газар хөдөлгө.
- Тоглоомыг сольсноор шинэ сэтгэгдэл төрж улмаар хүүхдийн идэвхитэй өв тэгш хөгжилд тус дэм болдог.
- Аль болох олон тоотой сонирхолтой шинэ зүйлсээр хүүхдээ хүрээл.
- Тоглоомоо амандаа хийхээр нь бүү ай. Энэ бол юмсыг танин мэдэх ердийн арга юм шүү.
- Хүүхдийнхээ энэ онцлогийг харгалзаж, тавих зүйлсээ сайн угааж, залгиж чадахааргүй том, хурц үзүүргүй зуйлийг өгөх хэрэгтэй.

/Хань/


URL:

Сэтгэгдэл бичих