Цаг агаар

weather-middleНутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголийн тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих