У.Мөнх-Эрдэнэ гавъяат медалийн төлөө тоглоно

У.Мөнх-Эрдэнэ гавъяат медалийн төлөө тоглоно

Казахстаны Алматыд  боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай долоон тамирчин зорьсноос У.Мөнх-Эрдэнэ гавъяат ганцаараа шигшээд шалгарлаа.

64 кг-д хүч өрсөлдөж буй манай боксчин Болгарын Айрин Сметовтой өчигдөр хүч үзэж 3:0 /30:27, 30:27, 30:27/ илт давуу хожиж наймд шалгаран үлдлээ.

У.Мөнх-Эрдэнэ гавъяат 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмонов маргааш тоглоно.

Түүнийг ялбал хүрэл медалийн болзол хангаж цаашид Куба, Энэтхэгийн тамирчны ялсантай хагас шигшээд тулалдана.

Б.Ирээдүй /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих