Бөхчүүдээр гоёдог Д.ГАНХУЯГ гишүүний тавьтаргүйтэл олимпийн аваргын нэрийг баастав.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг улсын начин Б.Одхүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын нударганы асуудал хаврын хуурай өвсөнд тавьсан түймэр мэт газар авав. Болсон явдлыг тоймловол байдаг л нэг эрчүүдийн зөрөлдөөн. Тэгээд ч хөрөнгө мөнгө, авгай хүүхдээ булаацалдсан том хэмжээнийдайндэгдээгүй. Улсын начин Б.Одхүү савнаасаа бусдыг дийлдэг сархаданд халамцан хуурай ахдаа ухамсарын шанаа өгч. Эрхэм гишүүн биеэр жижиг бяр муутай ч эрийн хугархай юм хойно бас цам харайсан.

Гэхдээ яаж Б.Одхүү начныг номхруулж дөнгөх вэ дээ. Бяр чадал хүрэхгүй ч эрх дарх нь хаачих билээ. Утас шүүрч цагдаа дуудчихсан хэрэг. Хэргийн газар шөнийн 00.40 минутад очсон Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан агсамнасан Б.Одхүү начинг авч явж УИХ- ын гишүүн ч хуурай дүүдээ гомдолтойгоо ч мэдүүлж гарч. Томчуудын тансаг найр ийнхүү тарж, нэг нь эрүүлжүүлэхэд нөгөөх нь хүйтэн жинтэй нөхөрлөж хоцорч. Хэрэг явдал энэ хүрээд өндөрлөсөнгүй.

Ах дүүсийн маргаан шүүх цагдаадаа хүрч олимпийн аварга Н.Түвшинбаяр өдөржингөө цагдаагийн үүдэнд чулуу нясалсан байна. Томчуудын тухлах дуртай Сеүл ресторанд нэг үдэш цэнгэхэд хагас сая төгрөг элбэг гарахаар. Хоногийн хоолоо аргацааж үмх мах, зүсэм талхаар амь зогоож байгаа хүмүүст энэ бол бараг л амьдралын баталгаа болох мөнгө. Эрхэм гишүүн Д.Ганхуяг нарын идсэн хоол нь шингэхгүй нь зовлон болж, сэтгүүлчдийн өмнө ясанд хахсан нохой шиг наашаа ч үгүй цаашаа ч үгүй бүлтэгнэхэд хүрэв. Ийнхүү тохьтой томоотой төрийн түшээ

Тийм зүйл болоогүй гэж сийх ч үгүй залж сууна.

Олны нүдэн дээр хэрэг мандааж, шившигээ хутгачихаад олон түмнийг төөрөгдүүлж байгаа нь ямархуу ёс жудагтай эрийг нь илтгэв. Шударга юм бол хэн хэн нь буруутай. Олон түмэнд үлгэргүй байдал гаргасандаа хүлцэл өчье гэх байсан. Молиго үмхүүлж байгаа нь сурсан занг сураар боож болдоггүйн үлгэр буюу. Манай төрийн түшээдэд ёс зүй гээч чигчий хурууны дайны ч алга. Амандаа орсныг амлаж, буруу зөвгүй ярьж гарч ирсэн түшээд яг л тэр зангаараа ажил албандаа ханддаг нь энэ. Үүний жишээг л Д.Ганхуяг гишүүн тод томруун харуулж, үзүүлэв. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгт тэр итгэдэг бололтой.

МНӨ

хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.