“AVAR LLC” Монголд бүртгэлтэйг тогтоожээ

“AVAR LLC” Монголд бүртгэлтэйг тогтоожээ

Монголд бүртгэлтэй “AVAR LLC” гэх компани Токио хотын Чиёода дүүрэг дэх солонгос иргэдийн холбооны төв байрыг 5.1 тэрбум иенээр худалдан авсан нь олон улсын анхаарлын төвд байна.

Уг компани Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан гэх ч албаны хүмүүс үгүйсгэснийг Японы NHK телевиз мэдээлсэн.

Энэ талаар УБЕГ-аас тодруулахад уг компани Монголд бүртгэлтэйг нотоллоо. Харин ямар үйл ажиллагаа явуулдаг, одоо ажиллаж байгаа эсэхийг мэдээлэх боломжгүй гэлээ.

Түүнчлэн есөн сарын өмнө байгуулагдсан Монгол компани 5.1 тэрбум иенийн хөрөнгөтэй байх боломжийг мэргэжилтнүүдээс тодруулахад “Монголын жижиг зах зээлд есөн сарын хугацаанд ийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжгүй. Мөнгө угаах зорилгоор Монголд байгуулагдсан гаднын компани байж болзошгүй” гэв.

Б.Энх /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих