Д.Лүндээжанцан гишүүн дүүгээ аврахаар 13 мэхээ хэрэглэж явна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ойрын төрлийн хамаатан дүүгээ чирсээр явааг улс төрийн хүрээнийхэн аяга цайны хачир болгон ярьсаар… Өнөөгийн улс төрийн их гарын тоглогчдын нэг Д.Лүндээжанцан гишүүний хамгаалалтанд байдаг азтай эр бол Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан. Анх энэ албанд томилогдохдоо том ахын нөлеөг мэдэрсэн Д.Баярсайхан ахыгаа бодвол нэлээд зайтай эр бололтой. Д.Лүндээжанцан гишүүн төдийгөөс өдийг хүртэл зүтгэхдээ харьцангуй нэр цэвэр хүн. Хүн юм болсон хойно хэл аманд хааяа орооцолддог ч түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаасан гашуун түүх эрхэм гишүүн Лүндээ даргад үгүй.

УИХ дахь МАН- ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ойрын төрлийн дүүгээ чирсээр явааг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Д.Лүндээжанцан гишүүний хамгаалалтанд байдаг тэр азтай аавын хүү бол Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан. Анх энэ албанд томилогдохдоо томахыннөлөөгмэдэрсэн Д.Баярсайхан ахыгаа бодвол бас чиг зайтай эр. Д.Лүндээжанцан гишүүн төдийгөөс өдийг хүртэл улс төрд зүтгэхдээ харьцангуй нэр цэвэр хүн. Хүн юм болсон хойно хэл аманд хааяа орооцолддог ч түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаасан гашуун түүх үгүй. Харин түүний гараас нь хөтөлж улс төрд оруулж ирсэн дүү Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа нэлээд будлиан хутгасан нөхөр. Анод банкны алдарт гурваас чамгүй шан хүртэж хувьцаа гаргах зөвшөөрөл өгсөн хэрэгт сэрдэгдэжбуйЛүндээгийн дүү өөрөө бус банкинд хувьцаа эзэмшдэг байсан гэх. Хэдийгээр хэвлэлээр нэг бүр нь 5000 төгрөгний үнэтэй тавхан ширхэг Анод-ын хувьцаа надад байсан гэж өөрийгөө зөвтгөсөн ч алдсан хүн арван тамтай авсан хүн нэг тамтайн үлгэрээр хувьцаа худалдан авч хохирсон Анод-ын хувьцаа эзэмшигчид мань эрийн булхайг илрүүлж, зэсийг нь цухуйлгасан гэдэг.

Ямартаа ч Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан Анод-ын хэрэгт гүнзгий хутгалдчихсан эр. Тиймээс энэ хэргээр ял сонсох хүний тоонд багтдаг маапаантай эр. Гэвчиг уруул дордойвч элэг дордойхгүйн үлгэрээр цаанаа бол дүүдээ жавьтий хүртээж суудаг Лүндээ дарга наанаа бол хэргээс мултлахаар байдгаа барж яваа аж.

МНӨ

ХУУЛАХЫГ ХОРИГЛОНО  FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих