Б.ГАНТОГТОХ ГАРЬД СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР, НАМДАА ХАНДИВ ӨРГӨВ

Дархан аварга Х.Баянмөнх ч нэг үе улс төрд хүч үзэж явсан, одоо ч ардчилсан намд данстай. Баянаа аваргын хүү Б.Гантогтох гарьд үг цөөтэй, даруухан залуу. Цагийг эзэгнэсэн их аваргын бөхийн удмыг үргэлжлүүлж, сайн эцгийн нэрийг чамбай нямбай авч яваа Б.Гантогтох гарьд бас аавынхаа улс төрийн карьерыг үргэлжлүүлж ардчилсан намын гишүүн болсон.

Эр хүний ид хийж бүтээх нас буюу дөч гарч дөрөө дарсан ат дээрээ яваа Б.Гантогтох гарьд 12 сая төгрөгөө тушааж 2012 оны сонгуулиар нэр дэвшихээр зүтгэж эхэллээ.

Хэрвээ Б.Гантогтохт нэр дэвших шанс олдвол сонгуулийн газрын зураг дээр ув улаанаар тэмдэглэгдсэн Увсын тойрог буюу торгуулийн суманд оногдохыг шарсан мах анддаггүй шар зурхайчид зурж байна.

МНӨ

Xуулахыг хориглоно FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.