“Чоно” группын босс Ч.Энхболдсодон баривчлагдлаа

11766_585“Чоно” группийн захирал Ч.Энхболдсодонг АТГ-аас баривчилжээ. Түүний  удирддаг компани нь манайдаа томд ордог. Олны танил болсон хэд хэдэн том обьектыг эзэмшдэг. “White hоusе”, “Strings”, “Pull”, “Tse pub”-аас гадна “Мишээл экспо” зах Ч.Энхболдсодонгийх. Эхнэрийнх мэдэлд “Торго салон”-оос гадна хэд хэдэн гоо сайхны газар байдаг. Сүүлийн үед газар тариаланд ихээхэн хөрөнгө оруулж тариа хүнсний ногоо тарих болсон.

Баривчилсан шалтгаан нь мөнгө угаасан хэрэг гэнэ. Ч.Энхболдсононг баривчилсан нь яван явсаар МАН-ын хотын фракцад хүрэх гэсэн АТГ-ын нэг алхам байх талтай бололтой. Учир “Чоно” группийн захирал  Т.Бадамжунайтай нэлээд зузаан холбоотой гэдэг. АН-аас “Женко” Х.Баттулгын сайн найз төдийгүй бизнесийн хамтрагч гэгддэг. Монголын томоохон аж ахуйн нэгжийн нэг “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг баривчилсан нь улс төр-бизнесийн хүрээнд айдас түгшүүр дэгдээжээ.

Гэнэт баяжсан томоохон компаний захирлууд гэрээсээ гарахаас ч айж байгаа сурагтай. “Чоно” гурпп нь том аж ахуйн нэгж гэгддэг. Түүний харьяанд бизнесийн олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани багтдаг гэнэ. Эхнэр нь “Торго” салоны эзэн агаад 450 мянган долларын “Bently” хөлөглөдөг гэдгээрээ дээдсийн хүрээлэнгийн хатагтай нарын дунд нэрд гарчээ. Т.Энхболдсодон 500 сая долларын хөрөнгөөрөө Монголын тэргүүн баячуудын жагсаалтад 13-т ордог.
“Ноёд”-ын босс Г.Буяндоржийн хоригдох хугацааг сунгалаа
“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг эрэн сурвалжлаж, сүр дуулиантайгаар баривчилсан. Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэмээн буруутгаж, шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, хоёр сарын хугацаатайгаар хорих нь тодорхой болоод байгаа. Мэдээж энэ бүхэн гавьяат дуучин Ариунаагийн хувьд тун хүнд цохилт болоод байна. Нэртэй дуучин маань нөхрийгөө өмөөрч, “Манай хүнд ямар ч буруу байхгүй. Бидний бизнесийг булааж авах сонирхолтой хүмүүс элдэв цуу тараасаар байгаад Буяндоржийг баривчлуулчихлаа” хэмэн мэдэгдэж, хуулийн байгууллагын үүд сахин нөхрийгөө хугацаанаас нь өмнө гаргаж авахаар хөөцөлдөж байгаа аж.

Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгоход эрүүл мэндийн шалтгаантай гэдэг шалтаг л тус болдог аж. Г.Буяндорж хоригдохынхоо өмнө нэгэн хувийн эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд эмчилгээ хийлгэж байжээ. Түүнийг баривчилсан явдлыг бас л улс төрийн шалтгаантай байж магадгүй гэж олон нийт үзэж байна. Г.Буяндорж одоогоос арваад жилийн өмнө МАН-д элсэж, тус намыг дэмжиж байсан нэгэн.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11766


URL:

Сэтгэгдэл бичих