Ардын намын Баасан лам

Арваад жилийн өмнө МАН-ыг үүсгэн байгуулалцаж байсан, уг нь ардчиллын анхдагчдын нэг лам Д.Баасан өнөөдөр МАХН-ын ХХYI их хуралд төлөөлөгчөөр оролцож байна. Төлөөлөгчдийн дунд хувраг хувцастайгаа сууж буй Д.Баасан лам их л буурь суурьтай дүртэй харагдана. МАН гэдэг нэрээ дөрвөн жилийн өмнө МАХН-ын халаасанд хийж өгсөн Д.Баасан лам хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүх даргад бурхны дүр бүхий зээгт наамал өргөн барьж, МАХН-д элссэн билээ. Хэдхэн цагийн дараа тэрбээр дахиад л Ардын намын Баасан лам болно. Гэхдээ өмнөх МАН нь шашны нам байсан бол энэ удаад улс төрийн том хүчний хувраг болж буй нь энэ юм.


URL:

Tags: